Шууд Chart

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана

2024-04-23 16:25:09

Монгол, ОХУ-ын хилийн Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.

Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.

Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүд тохиож байгаа тул ийнхүү боомтуудыг түр хаана.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 


Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй