Шууд Chart

Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийлээ

2024-04-24 15:26:14

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Гурвансайхан сумын нутагт 2024 оны дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийлээ.

Тандалт судалгаанд 36000 га талбайг хамруулан 12 цэгт ажиллан бэлчээр болон малаас 67 хачиг цуглууллаа.

Цуглуулсан хачигт биологийн болон лабораторийн судалгаа шинжилгээний ажил үргэлжлэн хийгдэж байна.

Тандалт судалгааны үеэр нутгийн иргэдэд хачгаар дамжих халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өглөө гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 


Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийлээ  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй