Шууд Chart

ЗГ: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2024-04-24 15:38:47

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыгМонгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг  хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэж  “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулжээ.

Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.


ЗГ: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
малчин [127.0.0.xxx] 2024-04-25 11:06
ноолуурын үнэ зүүн аймгуудад 160аас 180 мянган төгрөг байсан баруун аймгийн ноолуурын үнийг тэр шигээр болгон уу
малчин [127.0.0.xxx] 2024-04-25 11:06
ноолуурын үнэ зүүн аймгуудад 160аас 180 мянган төгрөг байсан баруун аймгийн ноолуурын үнийг тэр шигээр болгон уу
Зочин [127.0.0.xxx] 2024-04-25 10:55
ноолуурын үнэ зүүн аймгуудад 160 аас 180 мианга байна баруун аймгуудын ноолуурын үнэ тэр шигээ болон уу
Зочин [127.0.0.xxx] 2024-04-25 10:55
ноолуурын үнэ зүүн аймгуудад 160 аас 180 мианга байна баруун аймгуудын ноолуурын үнэ тэр шигээ болон уу
Зочин [127.0.0.xxx] 2024-04-24 20:25
хэзээний эхлэх вэ архангай н малчин байна яаж оролцох вэ

Бидэнтэй нэгдээрэй