Шууд Chart

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

2024-04-24 17:15:20

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт эхэллээ. 
 
Бүртгэл тавдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдаж байна.
 
Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан.
 
Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ. 

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй