Шууд Chart

"Ногоон Улаанбаатар" төсөл хэрэгжүүлэхээр боллоо

2013-07-29 16:00:50

Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран “Ногоон Улаанбаатар”  төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл нь энэ оны 9-р сараас эхлэн 3 жилийн хугацаандхэрэгжих бөгөөд энэхугацаанд  нийслэлийн есөн дүүргийн 280 хүнийг цэцэрлэгчийн сургалтанд хамруулна. Уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт арга техникээр голын эргийн бургас, гудамжны улиас, хайлаас, нарсыг хэрхэн үржүүлж,  гол усны болон хот орчны модны нөөцийг хэрхэн нэмэгдүүлэхийг японы мэргэжилтэн багш нар заан сургах юм. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт 2 тал итгэлтэй байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


"Ногоон Улаанбаатар" төсөл хэрэгжүүлэхээр боллоо   
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй