Шууд Chart

Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8-10 см цастай байна

2024-04-25 10:39:16

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0-10.0 см, бусад хэсгээр 0.0-6.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Харин өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7.0 мм, Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.1 мм байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 


Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8-10 см цастай байна  
Үзсэн: 3695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй