Шууд Chart

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

2024-04-25 14:26:42

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байдаг. Тиймээс түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээр ил задгай гал түлэхгүй байхыг зөвлөж байна. 

Машин техникийн утааны янданг оч баригчтай болгон, айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаатай нүх, саванд хийж хэвшээрэй. 

Айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй болж, хариуцлагатай, ухамсартай байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөж байна. 


Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна   
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй