Шууд Chart

Эрдэмтэд наран дээрх эрчим хүчийг дэлхий дээр гаргаж авах туршилтыг хийж байна

2024-04-29 16:54:39

21-р зууны хагас гэхэд хүн төрөлхтний хэрэглэж байгаа байгалийн хий, газрын тосны нөөц дундарч, хомсдох тал руугаа орно. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хамтран 2030 он гэхэд эрчим хүчний шинэ эх сурвалж буюу наран дээрх эрчим хүчийг дэлхий дээр гаргаж авах туршилтыг хийж байна.

Харин манай улс дэлхийд 2-т орох ураны нөөцтэй, мөн байгалийн метан хийн нөөц ихтэй. Түүнийгээ борлуулах замаар эрчим хүч авах, дотооддоо жижиг оврын цөмийн болон хийн станцууд барих зэргээр ирээдүйд бий болох эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой гэж Шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр онцоллоо.

Тэрбээр өнөөдөр ШУА-иас зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекцэд оролцож, "Эрчим хүчний хөгжлийн шинэ эрэл хайгуул: асуудал шийдэл" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. 


Эрдэмтэд наран дээрх эрчим хүчийг дэлхий дээр гаргаж авах туршилтыг хийж байна  
Үзсэн: 2990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-01 20:56
хамгийн гол асуудал нь халуун цөмийн нэгдэх урвалын үед үүсэх маш өндөр температурыг яаж гадагш нь алдахгүй тогтоон барих вэ гэдэг нь гол шүдний өвчин болоод байгаа үүнийг шийдэх аргыг ойрын үед олж чадахгүй л болов уу даа. Цөмийн реакторт үүсэх хэдэн зуу мянган градус халуун орчин тойрноо хайлуулаад хаяна. Үүнийг тэсвэрлэх материал гаргаж авах боломж бараг байхгүй . Энэ урвалыг явуулж чадвал цацраг туяа гм хортой бодис бараг ялгарч гардаггүй байгаль орчинд хор хөнөөлгүй гээд байгаан. Бидний мэдэх атомын цахилгаан станц бол цөмийн задрах урвал дээр үндэслэгддэг болохоор осол болсон үед маш их цацраг идэвхт хор ялгарна / Чернобыль шиг / гэж ойлгосон шүү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-30 19:29
Яахав судалаал биз дээ сайн үр дүнд хүрвэл хүмүүс бид нарт л хэрэгтэй ш дээ юмыг дандаа сайн талаас нь харвал яасан юм дээ хүмүүс минь
Өвгөн инженер [127.0.0.xxx] 2024-04-30 18:35
Наран дээр явагддаг халуун цөмийн урвалыг газар дээр аль 70-аад оны үед тушилт шинжилгээний түвшинд хийчихсэн юм шүү дээ. Харин бодит байдал дээр цахилгаан дулааны үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тухай асуудал онцгой нууцын зэрэглэлд орсноос хойш мэдээлэл таг чиг болсон л доо.
Зочин [127.0.0.xxx] 2024-04-30 08:09
эрдэмтэн нэртэй хэдэн галзуу юмнууд нар сараар оролдохоо больчихоо

Бидэнтэй нэгдээрэй