Шууд Chart

“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль 20 нас хүрлээ

2017-04-22 13:01:10

Монгол Улсын хамгийн анхны “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн баяр, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Занданшатар зэрэг тус сургуулийн төгсөгчид, үе үеийн ахмад багш, ажилчид хүрэлцэн ирсэн байлаа.

Анх 1997 онд 54, 77, 78 дугаар сургуулиудыг нэгтгэн цогцолбор болгон үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Энэ үеэс эхлэн боловсролын салбарт цогцолбор сургууль гэх шинэ тогтлолцоо бий болсон байдаг. Өдгөө 20 жилийн хугацаанд тус цогцолбор сургууль 9000 орчим хүүхдийг төгсгөн, хичээлийн чанараараа улсад тавд, нийслэл хотдоо нэгдүгээрт бичигдэж байна. Мөн түүхэн хугацаанд тус сургуулиас Монгол Улсын гавъяат багш 7 төрөн гарч, 23 багш алтан гадас одонгоор шагнагдсан байна.


“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль 20 нас хүрлээ  
Үзсэн: 6655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй