Шууд Chart

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

2024-04-30 16:22:46

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, цагаан будаа, малын тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэсэн.

Энэ хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж, импортоор орж ирэх хүсний цагаан будаа, гурил, малын тэжээлд квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа.

Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ХАА-н корпорацын эзэмшилд байгаа техник хэрэгслийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, дотоод зах зээлээс илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бүрдүүлэх, хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн хүртэлх улаанбуудайг улсын нөөцөд бүрдүүлж, хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 88 мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, нийтдээ 12 мянган тонн гурил, 7.8 мянган тонн хүнсний улаанбуудайг импортлоод байна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 


Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй