Шууд Chart

Нарны замыг хааж, засварлана

2024-05-01 09:24:50

Соёолжийн нүхэн гарц орчмоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ.

Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтыг хийх юм. 

Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцыг хийнэ.

Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна. 


Нарны замыг хааж, засварлана   
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-03 11:44
сонгууль гээд л яаран сандран бусдад төвөг болж улам түгжрүүлж байхаар сургууль амрахаар болох л бсан даа сонгууль юм даа 3 хоног гялзуулхана дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 04:58
Иймд манай банк 5.000.000 төгрөгөөс 99.000.000.000 төгрөгийн зээлийг 1 жилээс 25 жилийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлийг тодорхой хугацаанд төлж чадах шударга хүн бүрт олгож байгааг ойлгоорой. Хэрэв та зээл авахыг хүсвэл зээлийн эргэн төлөлтийн хэмжээ, хугацааг хэлнэ үү

Бидэнтэй нэгдээрэй