Шууд Chart

ДЭЭД ШҮҮХ: МУИС-ийн Хууль зүйн сургуультай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2024-05-01 09:27:37

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих  зорилготойгоор Хамтын ажиллагааны санамж бичигт 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурлаа.  

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа нар оролцсон юм.

Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Тамгын газрын Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч  Г.Баттуяа, Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Н.Басан болон Монгол Улсын их сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа нар байлцав.

Талууд Санамж бичгийн хүрээнд:

  • Улсын дээд шүүхийн шүүгч нараас салбар эрх зүйн мэргэшсэн чиглэлээр хичээл заалгах,
  • Улсын дээд шүүхийн шүүгч болон Монгол Улсын их сургуулийн багш нар харилцан зочилж, илтгэл танилцуулга хийх,
  • Эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах,
  • Тус сургуулиас зохион байгуулж буй илтгэл, эрдэм шинжилгээний хурал, тэмцээнд Улсын дээд шүүхийн шүүгчийг шүүгчээр оролцуулах,
  • Ном судалгааны ажил солилцох, хандивлах, цахим номын фондыг баяжуулах, шинэ номын танилцуулга хамтран хийх,
  • Шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.  

Мөн оюутны хөгжлийг дэмжих хүрээнд Улсын дээд шүүх болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд дадлагажуулах, судалгааны ажил хийлгэх, эрх зүйн боловсрол, шүүхийн талаарх ойлголт, мэдээллийг дээшлүүлэхэд хамтран ажиллах, зорилтот сургалт, контент хийх, тус сургуулийн практик сургалтын төвтэй хамтран хэргийн судалгаа танилцуулга, хэлэлцүүлэг хийх, оюутны хийсэн судалгаанд шүүгчийн судлаач туслахуудаар зөвлөгөө өгүүлэх, тус сургуулийн оюутны клубтэй хамтран “Улсын дээд шүүхтэй танилцах хөтөлбөр” хэрэгжүүлэх юм гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.


ДЭЭД ШҮҮХ: МУИС-ийн Хууль зүйн сургуультай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй