Шууд Chart

Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ

2024-05-01 17:41:47

Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ.

Монголын баг хэсэгтээ Энхэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ.

Улмаар хагас шигшээд АНЭУ (4:2)-ын багийг хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа бататгасан ба тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна.

Монголын баг бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллалаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй