Шууд Chart

Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов

2024-05-02 11:21:33

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын бүс,олон Улсын болон Улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолборыг шинээр байгуулахад газар олгох шаардлагатай  67 байршлыг тогтоож, хэлэлцүүлэн батлууллаа.

Цаашид үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчимжүүлэх, тогтоосон байршлыг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй