Шууд Chart

Газрын зөрчил арилгах аян үргэлжилж байна

2024-05-02 14:05:52

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зохион байгуулж буй "Хариуцлагатай газрын харилцаа" аян үргэлжилж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн "Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар зарим арга хэмжээний тухай" А/367 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын колонкийн ард төв зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хашааг буулгах, шаардлага хүргүүлэх, газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 


Газрын зөрчил арилгах аян үргэлжилж байна  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-03 23:43
Маш зөв шийдвэр гаргаж байна.

Бидэнтэй нэгдээрэй