Шууд Chart

Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ

2024-05-03 08:04:25

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Зоан Хань Дамын манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцах болсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүлээн авч уулзан үр дүнтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Ноён Элчин сайд томилгоот хугацаандаа хөдөө аж ахуй, аж үйлдвэр, батлан хамгаалах зэрэг олон чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан томхон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн.

Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 18 дугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Засгийн газрын тогтоолоор монголын талыг даргалан ажилласан тус хуралдаан манай хоёр улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх, шинээр эхлүүлэх чухал алхам болсныг онцлон тэмдэглэлээ.

Монгол, Вьетнам хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ оны 11 дүгээр сард тохионо хэмээн ХНХЯ-аас мэдээллээ.


Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй