Шууд Chart

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

2024-05-06 09:15:13

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 54 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 23  иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн гэмтэж, бэртлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй