Шууд Chart

“Япон Улсад зохион байгуулагдсан “Go Mongolia” өдөрлөгт 15.000 орчим хүн үзэв

2024-05-06 09:31:52

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан ба уг ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн 4 оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” /always moving/ уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” арга хэмжээг зохион байгуулав.
 
Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651061 жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм. Үүнээс 20390 буюу 3,2 хувийг Япон Улсаас ирсэн жуулчин эзэлж байсан ба уг тоог нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн жуулчин хүлээн авах, Япон жуулчдад чиглэсэн шинэ хөтөлбөр гаргах зэрэгт Монгол Улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

“Япон Улсад зохион байгуулагдсан “Go Mongolia” өдөрлөгт 15.000 орчим хүн үзэв   
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй