Шууд Chart

Архангай аймагт 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий 7 төсөлд нарийвчилсан шатны үнэлгээ хийв

2024-05-06 10:46:41

ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Архангай аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 900 сая төгрөгийг баталсан. Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 24-өөс хоёрдугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан.

Энэ хугацаанд Архангай аймагт нийт 2,4 тэрбум төгрөгийн 18 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Архангай аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 7 төсөл шалгарч үлдээд байна.

Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/27 тоот тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл хүсэлт ирүүлснээс Архангай аймагт 100 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна гэж Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.


Архангай аймагт 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий 7 төсөлд нарийвчилсан шатны үнэлгээ хийв  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй