Шууд Chart

"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна

2024-05-06 14:08:34

"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна.

Оролцогчид мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх нь эрүүл мал, аюулгүй бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргах боломж гэж үзэж байна.

Бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөх давуу тал нь юу байх, малчны хотонд эрүүл мал өсгөхөд ямар зүйлс шаардлагатай болох зэрэг асуудлуудыг эрдэмтэд эхний ээлжинд хэлэлцэж байна.

Малын эрүүл мэндийг хамгаалахад малд хэрэглэж байгаа эм бэлдмэл чухал нөлөөтэй. Үүнд ач холбогдол өгөх цаг нь болсон гэдгийг доктор н.Батцэцэг онцоллоо.

Монгол эрдэмтдийн судалгаагаар манай улсын цаг уурын онцлогт тохирсон хөдөө аж ахуйн 1000 гаруй инновац шингээсэн технологи бүртгэгдсэн байна.

Үүнд бага оврын техник, хиймэл оюун ухаанд суурилсан технологи, ургамлаас гаргаж авсан малын эрүүл мэндийн бэлдмэлүүд бий.

Эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтад мал аж ахуйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 гаруй эрдэмтэн, үйлдвэрлэгч оролцож байна.


"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй