Шууд Chart

ГИХГ: Дөрөвдүгээр сард 105 өргөдөл хүлээн авч, 92 өргөдлийг бүрэн шийдвэрлэв

2024-05-06 15:07:07

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 88 боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 17, нийт 105 өргөдлийг хүлээн авч, 92 өргөдлийг шийдвэрлэв.

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 86 хувьтай, 55 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 8 өргөдөл (өргөдөл 1, гомдол 7) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж хариуг хүргүүлэв гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.   


ГИХГ: Дөрөвдүгээр сард 105 өргөдөл хүлээн авч, 92 өргөдлийг бүрэн шийдвэрлэв   
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй