Шууд Chart

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал боллоо

2024-05-06 17:45:14

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хурлыг нээхдээ манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов.

Монгол Улс 2023 онд ФАТФ-ын 8 дугаар зөвлөмжийн үнэлгээгээ ахиулснаар ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн анхны орон (зөвлөмж 15 шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн 5 дахь орон болсон. Өнөөдрийн ээлжит хурлаар нийт 7 асуудал хэлэлцэв.

Тодруулбал, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн уулзалтад оролцсон болон Монгол Улсын 2024 оны явцын тайланг хүргүүлсэн талаар уулзалтын эхэнд танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн олон улсын түвшинд авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхэд шинээр үүсэж буй эрсдэлийн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өглөө.

Хурлын төгсгөлд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хэмжээнд хэрэгжих арга хэмжээний төлөвлөгөөний 2023 оны биелэлт” болон бусад асуудлыг хэлэлцэн, Үндэсний зөвлөлийн гишүүд санал солилцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 


Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал боллоо  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй