Шууд Chart

Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ

2024-05-07 12:18:58

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.
 
"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Монголиан Транс Лайн" ХХК гэсэн гурван төмөр зам хамтран “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг "Мандал" боомт хүрэх нүүрсний эхний галт тэрэг өнөөдрөөс аялж эхэллээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гуравдугаар сард Монголын хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын "Мандал" боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжсан байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.  
 

Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй