Шууд Chart

Шинжлэх ухааны академи Булган аймагтай хамтран судалгааны ажлууд хийнэ

2024-05-08 11:06:29

Шинжлэх ухааны академийн Дэд ерөнхийлөгч тэргүүтэй судлаачдын баг Булган аймагт “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд ажиллав.

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд болсон тус арга хэмжээний үеэр Булган аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд 2024-2027 онд судалгааны 3 ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох, тэдгээрээр дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах судалгаа;

Ойн цэвэрлэгээ, мод бэлтгэлийн хаягдал, газар тариалангийн сүрэл, ургамлын иш, эрчимжсэн мал аж ахуйн хаягдал зэрэг органик хаягдлын боловсруулалт, дахин ашиглалтын технологийн судалгаа;

Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний мониторинг, бохирдлыг бууруулах судалгааг тус тус хийх юм.

Мөн аяны үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Булган аймгийн Байгаль орчны газартай хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт зохион байгуулж, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд академийн харьяа 4 хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулав гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Шинжлэх ухааны академи Булган аймагтай хамтран судалгааны ажлууд хийнэ  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй