Шууд Chart

ХХААХҮЯ: Улсын хэмжээнд 1888 газрыг хамруулсан хяналт шалгалт хийлээ

2024-05-08 16:48:07

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар улсын хэмжээнд 1888 газрыг хамруулсан хяналт шалгалт хийлээ.

Тодруулбал, 1179 хүнсний худалдаа, 52 хүнсний үйлдвэр, 657 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг шалгалтад хамрууллаа. 

Хяналт шалгалтын явцад хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 252 газарт худалдаалагдаж байсан 2058 нэр төрлийн 11788 ширхэг, 52.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн устгав.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гэж заасан байдаг хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


ХХААХҮЯ: Улсын хэмжээнд 1888 газрыг хамруулсан хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй