Шууд Chart

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулган боллоо

2024-05-09 09:43:12

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган 2 өдрийн турш Улаанбаатар хотноо боллоо.

Чуулганы хүрээнд Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркийн цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг тус тус бүртгүүллээ.

Мөн чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр бүртгэв.
Бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркийн цуглуулга, “Халхын 7 хошуу, 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм. Үүгээр манай улс Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад 5 өвийг амжилттай бүртгүүлээд байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар чуулган боллоо  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй