Шууд Chart

Нийслэлийн гудамжуудад шинэ сандал байрлуулжээ

2014-08-27 09:09:14

Нийслэлийн 375 жилийг ойг угтан хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 350 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг сандал байрлууллаа. Хотын захиргаанаас үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, үйлдвэрлэх боломжтой төрлөөс нь хамаарч 400 шахам сандлыг дотоодын үйлдвэр эрхлэгчдээс худалдан авчээ. Эдгээр сандлуудыг байрлуулахдаа гудамж бүрийн онцлогт тохируулан хогийн савтай нь хамт тавьж, ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьсон юм. Жуулчны гудамж, Их тойруу, Бага тойруу, Чингисийн талбай, Ард Аюушийн гудамж гэх мэт хотын төвийн зам дагуу түшлэгтэй, түшлэггүй, арлан, хог хаягдлаар хийсэн, гэрэлтдэг гэх мэт 8 төрлийн сандлыг байршуулсан байна.


Нийслэлийн гудамжуудад шинэ сандал байрлуулжээ  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй