Шууд Chart

Ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна

2024-05-20 14:53:21

Нийслэлийн ногоон бүс хуурайшилт ихтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтын үүргийг өдөр бүр гүйцэтгэж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Ногоон бүсэд зорчихдоо: 

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

-Тамхи, шүдэнзний ил галыг бүрэн унтраах

-Яндангийн оч баригчтай машинаар зорчих

-Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах

-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй