Шууд Chart

БНХАУ АНУ, Япон, Европын Холбооноос импортолдог хуванцрыг хямд үнээр борлуулахын эсрэг шалгалт явуулна

2024-05-21 10:24:24

БНХАУ АНУ, Европын Холбоо, Японоос импортолж авдаг зарим нэр төрлийн хуванцрыг хямд үнээр борлуулахын эсрэг шалгалт явуулахаар болсноо өчигдөр зарлалаа. Үүний өмнөхөн Бээжин Тайваньд зэвсэг худалдсантай холбогдуулж АНУ-ын компаниудад хориг арга хэмжээ авсан. Бээжингийн эдгээр алхам АНУ, Европын холбоотой хийж байгаа худалдааны маргаан ширүүссэнийг илтгэж байна гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

АНУ, Европын Холбоо, Японоос импортолж байгаа Автомашины эд анги, электроник, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэгт ашиглагддаг зэс, цайр зэрэг металлыг хэсэгчлэн орлох инженерийн хэд хэдэн төрлийн хуванцрыг Хятадын зах зээлд хэтэрхий хямд нийлүүлж байгаа эсэхийг шалгах юм байна. Шалгалтыг нэг жилийн дотор дуусгах ёстой ч зургаан сараар сунгаж магадгүйг Хятадын худалдааны яамнаас мэдэгджээ. Хятадын Худалдааны яам АНУ-ын зарим компанийг Хятадтай импорт, экспорт хийхийг ялангуяа Тайвань руу зэвсэг зарахыг мөн Хятадад шинэ хөрөнгө оруулалт хийхийг даваа гарагаас хориглоно гэдгээ мэдэгдсэн. Энэ бол Өрнөдийн хориг, хязгаарлалтад Бээжингээс өгч байгаа хариу арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал 7 хоногийн өмнө Вашингтон Хятадын бараа бүтээгдэхүүн тэр дундаа цахилгаан авто машин, нарны зай хураагуур, компьютерын хагас дамжуулагч зэрэгт импортын татварыг өндөр хувиар нэмсэн. Үүний зэрэгцээ Европ Хятадаас авч байгаа импортод шалгалт хийж эхэлсэн. Европын Комисс (мөн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортын эсрэг арга хэмжээ авах эсэхээ шийдэх эцсийн хугацааг 7-р сарын 4 гэж зарлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ АНУ, Япон, Европын Холбооноос импортолдог хуванцрыг хямд үнээр борлуулахын эсрэг шалгалт явуулна  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй