
Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор томуу, томуу төст өвчин болон хүндрэлээс сэргийлнэ.
Эхийн сүү нь эсрэг биетүүд болон дархлаа дэмжих бодисууд агуулдаг тул таны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлж чадна.
Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.
Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.
Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.
"Хөхөнд хэрхэн сүү оруулах вэ. Сүүний хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ" сэдвээр НЭМҮТ-өөс мэдээлэл бэлтгэжээ.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь томуу, томуу төст өвчин болон хүндрэлээс сэргийлнэ | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.