Шууд Chart

УНТЭ: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал боллоо

2024-05-27 12:36:12

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал тавдугаар сарын 24-нд эхэлсэн.

Тус хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралд 10 гаруй орны 20 зочин профессор оролцож байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хурлын хоёрдахь өдөр үргэлжилсэн ба олон улсын эмч мэргэжилтнүүд УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон. Мөн энэ үеэр тархины үхэлтэй донор тодорхойлох болон элэг шилжүүлэн суулгах багийн сургалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн хурлаар олон улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоогийн үр дүнг тооцох, шинэ дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх талаар хэлэлцэж, санал зөвлөмж авах, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн шинэ түвшинд хүргэх талаар санал солилцсон.

Ташрамд дурдахад, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан тус төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ-ийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах багууд хамтран гурван удаа зохион байгуулж байсан юм.

 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

УНТЭ: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал боллоо  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй