Шууд Chart

Энэ хичээлийн жилд 127 сурагчийн автобус 4609 хүүхдэд үйлчилнэ

2014-08-28 08:59:26

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчлэхээр болжээ. Эдгээрээс 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 7 дүүргийн төрийн өмчийн 24 сургууль, төрийн бус өмчийн 8 сургуулийн 74 автобус сурагчдад үйлчилнэ. Харин бусад сургууль 9 дүгээр сарын 15-н гэхэд сурагчдын автобусны үйлчилгээг жигдрүүлэхээр төлөвлөжээ. Сурагчдын автобус нь тусгай стандарттай байдаг. Уг стандартын дагуу сурагчдын автобусуудад 08 дугаар сарын 27-ны өдөр техникийн үзлэг хийнэ. Энэ хичээлийн жилээс сурагчдын автобусны жолооч нар гэрэл цацруулагчтай, нэг загварын хантааз өмсөхөөр болсон байна. Мөн Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран автобусуудад дэлгэц байрлуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгааг хийхээр төлөвлөжээ.


Энэ хичээлийн жилд 127 сурагчийн автобус 4609 хүүхдэд үйлчилнэ  
Үзсэн: 1539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй