
Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Онон голын эхээр, Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Цагаантуруут, Богд, Чигэстэй, Булган, Онги голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн бол Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2024-05-28
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.