Шууд Chart

Өнөөдөр "Дэлхийн тамхигүй өдөр"

2024-05-31 09:14:29

Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн тамхигүй өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72 хувь нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17 хувийг эзэлж байна.

ДЭМБ-аас "Дэлхийн тамхигүй өдөр"-ийг гишүүн улс орнуудын Засгийн газрын зүгээс тамхины хяналтыг чангатгаж, хойч үеэ тамхи болон тамхи үйлдвэрлэгчдийн хууран мэхлэлтээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.  


Өнөөдөр "Дэлхийн тамхигүй өдөр"   
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй