Шууд Chart

Согтуу хүн голын усанд хөвж байсныг аварлаа

2024-07-10 17:04:35

Өнөөдөр Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид голд живж байсан 22 настай иргэнийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ЯТТ-103-т хүлээлгэн өглөө.

Мөн Сонсголонгийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэсвгэрт Туул голд 40 настай согтуу иргэн хөвж байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Ойрын өдрүүдэд иргэдийн голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Согтуу хүн голын усанд хөвж байсныг аварлаа  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй