Шууд Chart

Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон, Хонгор сумдад трактор болон хадлангийн иж бүрдэл өгчээ

2026-08-13 15:03:47

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон, Хонгор сумдад нийт 328.5 сая төгрөгийн үнэтэй тус бүр 105 морины хүчин чадалтай БНХАУ-ын LOVOL 1054- D брэндийн 2026 оны цоо шинэ загварын тракторыг хадлангийн иж бүрдлийн хамт өнөөдөр хүлээлгэж өгчээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нарын санаачилгаар улсын төсөвт нийт 6 тэрбум төгрөгийг суулгаснаар төвийн бүсийн Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн сумдад нийт 45 тракторыг хадлангийн иж бүрдлийн хамт ийнхүү олгож байгаа аж.  

Намрын хадлан тэжээл, ургац хураалт эхэлж буй цаг үед эдгээр техник, тоног төхөөрөмжүүдийг нөхөрлөл, хоршоо, малчид, тариаланч, хадланчдад түрээсийн гэрээгээр хүртээмжтэй ашиглуулснаар өвс, тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн цас, шавраас зам харгуйг чөлөөлөхөд ашиглах бүрэн боломжтой юм.


Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон, Хонгор сумдад трактор болон хадлангийн иж бүрдэл өгчээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй