Өв соёл, орчин үеийн техник технологи, хөгжмийг хослуулсан “KHARKHORUM 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Фестивалийн хүрээнд хөгжим, дүрслэх урлагийн үзүүлбэрийг илүү тухтай орчноос үзэх боломжтой White Zone, Blue Zone, Green Zone тусгай бүсийн тасалбаруудыг худалдаанд гаргажээ.
Энэ удаагийн фестивалийг зөвхөн хөгжим, урлагийн арга хэмжээ хэлбэрээр бус, байгаль хамгаалал, нийгмийн хариуцлагатай уялдуулан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд зохион байгуулагчид “Нэг тасалбар, нэг мод” санаачилга дэвшүүлж, борлуулсан тасалбар бүрийн тоогоор нэг мод тарихаар болжээ.
Уг санаачилга нь цаашид хэрэгжүүлэх “Хархорин төгөл” төслийн эхлэл болох аж. Зохион байгуулагчид фестивалийг тогтмол зохион байгуулж, урлаг, үндэсний өв соёл, байгаль хамгааллыг нэгтгэсэн урт хугацааны төсөл болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
“Хархорин” төслийн бэлтгэл ажлыг Монгол Улсад энэ сарын 17-28-нд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралтай уялдуулан жил гаруйн өмнөөс эхлүүлжээ.
Ингэснээр фестивальд оролцогчдын худалдан авсан тасалбар бүр нэг мод тарихад хувь нэмэр оруулах бөгөөд цаашид “Хархорин төгөл”-ийг бий болгох зорилготой аж.
“KHARKHORUM 360°” фестивалийн тасалбарыг EventX.mn, Ticket.mn, Shoppy.mn-ээр худалдаалж байгаа бөгөөд тусгай бүсийн тасалбарын мэдээллийг 8010-0969 дугаараас авах боломжтой.
| “KHARKHORUM 360°” фестиваль “Нэг тасалбар, нэг мод” санаачилга хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.