Боловсролын яамнаас сургалтын байгууллагын барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд өчигдөр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ашигласан будаг, барилгын материалыг шинжлүүлэх ажлыг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын хяналтын улсын байцаагчид болон холбогдох албаны 50 гаруй албан хаагч хамрагдлаа.
Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд “Аюулгүй орчин-Чанартай барилга” хэлэлцүүлгийг 07 дугаар сард зохион байгуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Багш ажилтнууд, суралцагчдын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд байх ёстойг сануулж, гурван сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу гүйцэтгэл хийгээгүй барилгын компани, хяналт тавиагүй захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцно” гэдгийг онцлон дурдсан юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
| Сургалтын байгууллагуудаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.