COP17-д оролцох мандаттай зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор 17 чиглэлд нэмэлтээр 100 тавтобус ажиллаж, зочид буудлууд болон хурлын талбай хооронд урьдчилан гаргасан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.
Уг үйлчилгээг үзүүлэх нийтийн тээврийн салбарын 13 аж ахуйн нэгжийн хариуцсан албан хаагчдад Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсээс өнөөдөр сургалт, мэдээлэл орлоо.

Тус хурлын үеэр бага хурал болж байгаа талбай нь НҮБ-ын мэдэлд шилжиж байгаа тул нийтийн тээврийн жолооч нар олон улсын дүрмийг мөрдөн ажиллаж, автобусаа шалгуулах, үйлчилгээний соёлыг чанд баримталж, боловсон соёлтой үйлчлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.
Мөн хуралд оролцож байгаа 196 орны зочид, төлөөлөгч нарыг 38 зочид буудлаас 17 чиглэлийн дагуу аюулгүй, тав тухтай тээвэрлэх үүрэг хүлээж байгааг дурдав.
| “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.