Энэ онд Баянгол дүүрэгт таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Энэ ажлын хүрээнд 7 дугаар хорооны 25-р байрны 1, 2, 3, 6, 7 дугаар орцны фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. 2021 онд тус байрны 3, 4 дүгээр орцны фасад дулаалгын ажлыг гүйцэтгэсэн.
Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 252 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой юм. Уг байр 1984 онд ашиглалтад орсон бөгөөд есөн давхар, долоон орцтой, 252 өрх оршин суудаг байна.

| Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.