
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн.
Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 11 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 100 дуудлага бүртгэгдлээ | ||
Үзсэн: 2408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.