Шууд Chart

Алба хаагчид 3 тэрбум 354 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2024-07-15 10:12:13

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 17, гал түймрийн 21 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Алба хаагчид 6 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 354 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 

Гол, усны ослоос сэргийлэн хийлдэг завь, цагариг ашиглахгүй байх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.


Алба хаагчид 3 тэрбум 354 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ   
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй