
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 295.1-.295.4 км-т буюу Даланзадгад хотоос 10 км орчимд 300 м урт хэсэгт үер бууж, зам дээгүүр давж урсаж байна.
Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай явах замд 64 км-ийн тэмдэгтийн хажууд бороо орж, үер буусны улмаас замын хажуу далан нурах магадлалтай болжээ.
Тиймээс зорчигч тээвэр хийж байгаа жолооч нар анхааралтай байж, эсрэг урсгалаар явна уу.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчино уу гэж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Даланзадгадаас Баяндалай явах замд далан нурах магадлалтай болжээ | ||
Үзсэн: 5386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.