Шууд Chart

Цогтцэций суманд үер усны дуудлага их байна

2024-07-15 12:06:10

Цогтцэций суманд орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер усны дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

-Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 автомашин

-“Энержи ресурс ХХК”-ийн “ER” аврах бүлэг 3 хүн 1 автомашин,

-Цогтцэций сумын мэргэжлийн анги, СЗДТГ, "Ти Ти Жи ХХК” 2 автомашин, 1 ковш, 8 хүн, -Үндэсний оператор түншлэл ХХК-ийн ковш-1, 4 автомашин, 18 хүн

-”Кей майнинг ХХК” 1 ковш, 1 ус соруулах помп, 8 хүн

-“Эрдэнэс Таван толгой ХХК” 2 автомашин 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сумын Онцгой комиссын ажилтан алба хаагчид хамтран ажиллаж байна.

Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна. 


Цогтцэций суманд үер усны дуудлага их байна   
Үзсэн: 6103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй