Шууд Chart

Онги голын гүүрээс шинэ Цагаан хаалга хүртэл түр шороон замаар зорчуулна

2024-07-15 12:18:12

Өнөөдрөөс эхлэн Онги голын гүүрээс шинэ Цагаан хаалга хүртэл түр шороон замаар зорчуулна. 

Арвайхээр-Мандалговь чиглэлийн шинээр тавигдаж буй авто зам, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар хэсгийг барьж байгуултал түр замаар зорчуулахаар боллоо.

Доорх зураг дээр харагдаж байгаачлан уулзвар хэсэгт хоёр давхар зам баригдах ба шар өнгөөр зурсан хэсэгт түр замаар зорчих юм.

Арвайхээр-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто зам нь Сант сумаар дамжин Өмнөговь орох зам бөгөөд "Хулжийн гол" ХХК замын ажлыг гүйцэтгэж байна гэж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Онги голын гүүрээс шинэ Цагаан хаалга хүртэл түр шороон замаар зорчуулна  
Үзсэн: 5631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй