
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэнэ. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг удаад 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаад 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж, бэлтгэх юм. Түүхдээ нэг кг тутам 500 төгрөгийг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаас авах ёстой гэж Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас мэдээллээ.
Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэлх самар түүж болно | ||
Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.