Шууд Chart

УНТЭ БНСУ-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана

2024-07-17 13:24:16

УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал БНСУ-ын төлөөлөгчдийг долдугаар сарын 16-ны өдөр УНТЭ дээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын талаас “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Чу Ги Чол, “Чамчуван” эмнэлгийн Шүдний эмнэлгийн эрхлэгч Пак Сэ Хүн болон бусад холбогдох албаны хүмүүс, УНТЭ-ийн талаас ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлтуяа нар оролцов.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Эль”, “Чамчуван” эмнэлгүүдтэй 2022 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар хоёр тал сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр түлхүү хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


УНТЭ БНСУ-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй