Шууд Chart

Иргэд, жолооч тээвэрчдийн анхааралд!

2024-07-21 16:35:47

Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 19-өөс 20км-т 2 цэгт, 43-аас 45км-т 3 цэгт нийт 5 цэгт үeр бууж хөвөө, далан болон замын зорчих хэсэгт эвдрэл үүссэн. Тухайн авто замыг хариуцагч "Хөвсгөл зам" ХХК газар дээр нь шуурхай ажиллаж зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэсэн. Ирэх өдрүүдэд замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлэхээр төлөвлөж байна.

Одоогоор тухайн эвдрэл үүссэн цэгүүдэд анхааруулах тэмдэг байрлуулсан бөгөөд иргэд, жолооч тээвэрчид та бүхэн тухайн хэсгээр анхаарал болгоомжтой зорчино уу.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Иргэд, жолооч тээвэрчдийн анхааралд!   
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй