Шууд Chart

Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

2024-07-24 14:01:14

Цаг уурын байгууллагын мэдээгээр долоодугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим газраар бороо орсноос хамгийн их нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 34 мм, Сайнцагаан сумын нутгаар 24 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм бороо орсон байна.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.

Төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй