Шууд Chart

Нэг айлын 87 хонь аянгад цохиулжээ

2024-08-14 09:25:55

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар өчигдөр 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 орчим бог мал аянгад цохиулж хорогджээ. 

Энэ тухай мэдээллийг наймдугаар сарын 13-ны 11:10 цагт хүлээн авсан байна. Ингээд тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байжээ.

Сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт энэ тухай мэдээллийг ирүүлсэн бөгөөд аянга буусан газар аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км юм байна.  


Нэг айлын 87 хонь аянгад цохиулжээ   
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй